Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ой,  Монгол Улсад Орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан  Монгол Улсад барилгын салбарт 30 гаруй жил ажиллаж, барилгын салбарын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлүүлж "Монголын Барилгачдын Нэгдсэн холбоо"-ны Хүндэт ерөнхийлөгч Мөнхбаярын Батбаатар МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН цолоор шагнагдлаа.

Эрхэм танд Монголын Барилгачдын Нэгдсэн холбооны үе үеийн ахмад барилгачид, инженер, техникийн ажилтнууд, барилгачид, бүтээн байгуулагчид, 21 аймгийн салбарын удирдлага,хамь олон, холбооны нийт гишүүн аж ахуйн нэгжүүд, хамтран ажиллагч болон нийгмийн түншлэгч байгууллагуудын нэрийг өмнөөс халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, өлзийтэй сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Барилгачдын бүтээн байгуулсан бүхэн үеийн үед мөнхөрч, Сайн үйлс дэлгэртүгэй!

Бурхан хүнийг буй болгож

Бусдыг нь барилгачид бүтээсэн. М.Батбаатар