Бид эрхэм зорилгынхоо хүрээнд дараах үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
-
Төр засгаас барилгын салбарын чиглэлээр баримтлаж байгаа бодлого, шийдвэр арга хэмжээг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох
-
Барилгын салбарт хөрөнгө оруулалтын давхар даатгалын тогтолцоог нэвтрүүлэх замаар орон сууцны хөтөлбөр төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх
-
"Барилгын салбарын хамтын хэлэлцээр"-ийг БХБЯам МҮЭвлэлтэй хамтран байгуулаж хэрэгжүүлэх замаар салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх.
-
Салбарын хэмжээний тулгамдсан асуудал, барилгачдын санаа бодлыг төр засгийн шийдвэрт тусгуулан дэс дараатай шийдвэрлэх
-
Барилгын салбарыг хөгжүүлэх чиглэлээр төр засгаас хэрэгжүүлж буй хөтөлбөр төслүүдэд гишүүд дэмжих байгууллагуудаа өргөнөөр хамруулах
-
Барилгын салбарын өнөөгийн эрэлт шаардлагад нийцсэн мэргэжил, ур чадвартай залуу ажилчдыг шинээр болон давтан бэлтгэх, инженер техникийн ажилтнуудын мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтуудыг зохиох
-
Барилгын компануудад эрэлт хэрэгцээтэй байгаа ажиллах хүчний судлагаа гаргах ажил идэвхтэй хайгчдын мэдээллийн сантай болж, ажил хөдөлмөрт зуучлах
-
Гадаад дотоодын олон улсын үзэсгэлэн яармаг, сургалт семинар, хурал зөвлөгөөн хамтран зохион байгуулж гишүүд дэмжигч байгууллагуудаа өргөнөөр оролцуулах
-
Гишүүн байгууллагуудынхаа үйл ажиллагааг дэмжин сурталчилах