ДААТГАГЧИЙН БАТАЛГАА “ИТГЭЛЦЭЛ БА ХӨГЖИЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.


ДААТГАГЧИЙН БАТАЛГАА “ИТГЭЛЦЭЛ БА ХӨГЖИЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

Санхүүгийн зохицуулах хороо,, Монголын даатгалын холбоо, Даатгагчийн баталгааны удирдах зөвлөл хамтран зохион байгуулсан “Даатгагчийн баталгаа–Итгэлцэл ба хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг нь 2026 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр болж УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Ард даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Эрдэнэтулга болон салбарын оролцогчид, төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл өргөнөөр оролцлоо.

Тус хэлэлцүүлэгт даатгалын байгууллагуудын төлөөлөл болон даатгуулагч байгууллагуудын удирдлагууд оролцож, даатгагчийн баталгааны тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, итгэлцлийг нэмэгдүүлэх боломжуудын талаар санал солилцов.

Хэлэлцүүлгийн үеэр "Монголын барилгачдын нэгдсэн холбоо"-ны ерөнхийлөгч Ч.Наранбаатар: Барилгын салбарын даатгалын хэрэгцээ, эрсдэлийн үнэлгээний журмыг ахин харах,  баталгааны даатгалын тогтолцоо нь барилгын салбарын тогтвортой хөгжилд чухал үүрэгтэй. Барилгын салбарт хэрэгжиж буй даатгагчийн баталгааны тогтолцоо нь даатгалын байгууллагуудын үйлчилгээ нь банкны үйлчилгээтэй харьцуулхад хурдан шуурхай байгааг онцлов.

Барилгын салбар баталгааны даатгалын 75 хувийг эзэлж буйг дурдсан бөгөөд нийт 80 гаруй тэрбум төгрөгийн баталгаанаас ердөө 400 орчим сая төгрөг эрсдэлд орсон нь эрсдэл бага байгааг харуулж байна. Иймд шимтгэлийн хувь хэмжээг бууруулах шаардлагатай байна. Мөн бодит жишээгээр урьдчилгаа төлбөрийн баталгааг богино хугацаанд хаасан тохиолдолд үлдэгдэл шимтгэлийг буцаах, зохицуулалт хийх боломжийг судлах саналтай байна.

Түүнчлэн барилгын салбарт гүйцэтгэл, тендер, урьдчилгаа төлбөр, чанарын гэсэн дөрвөн төрлийн баталгаа байдгаас эрсдэл багатай баталгаануудад шимтгэлийн бодлогыг уян хатан болгох шаардлагатай байна. Үүнтэй холбоотойгоор даатгалын компаниуд барилгын салбарын аж ахуй нэгж, байгууллагуудтай мэдээллээ нээлттэй хуваалцаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв.