Гишүүнчлэлийн журам

Гишүүн элсүүлэх журам

Монголын Барилгачдын Нэгдсэн холбоо нь салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх, хүний нөөцийн чадамж, ур чадварыг нэмэгдүүлэх, салбарт орчин үеийн шинжлэх ухаан, технологийн хөгжлийг нэвтрүүлэх чиглэлээр салбарын төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах зарчмаар  гишүүдийнхээ эрх ашиг, сонирхолыг хамгаалах зорилготой төрийн бус байгууллага юм.

Гишүүнээр элсэхдээ:

o   Гишүүнээр элсэх байгууллагын анкет бөглөнө .

o   Тус холбооны гишүүний жилийн хураамжийг доорхи төрлийн дагуу төлсөн баримт:

o   Гишүүнчлэлийг татвар өгсөн өдрөөс тооцно. МБНХ-ны дүрэмд заагдсан гишүүдийн хүлээсэн үүргийн дагуу цаашид жил бүр 2.000.000 төгрөгийн татвар төлнө.

o   Гишүүн байгууллага нь өөрт болон салбарт  бий болсон  хүндрэл бэрхшээлтэй  хууль эрх зүй, нийгэм эдийн засаг, санхүү, хүний нөөцтэй холбоотой асуудлын талаар холбооны ерөнхийлөгч, ажлын албанд шууд уламжлах эрхтэй бөгөөд тус холбооноос  гишүүний эрх ашиг, сонирхолыг  хамгаалах талаар ёс зүй, хууль  тогтоомжид нийцүүлэн ажил, арга хэмжээг зохион байгуулан явуулж, удирдах зөвлөлд тайлагнах үүргийг хүлээнэ.

Монголын барилгачдын нэгдсэн холбоо нь барилгын салбарын хөгжил дэвшил, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр дараах үйл ажиллагааг тогтмол явуулж байна:

o   Монгол Улсын барилгын салбарыг хөгжүүлэх, салбарын нийтлэг хүндрэл бэрхшээлийн шалтгаан нөхцөлүүдийг мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, албан тушаалтан, ажилтан  нарын санал хүсэлт, зөвлөмжинд үндэслэн тогтоож, түүнийг арилгах чиглэлээр төрийн байгууллага албан тушаалтантай  хууль тогтоомж,  салбарын яамтай гурван талт хэлэлцээрийн хүрээнд байгуулсан санамж бичгийн дагуу хамтран ажиллах.

o   Шаардлагатай тохиолдолд төрийн байгууллага албан тушаалтнаас гишүүдийн хууль ёсны эрх ашгийг хөндөж хохироосон шийдвэрийг зөвтгүүлэн зүй ёсны бодлого чиглэл, шийдвэр гаргуулахаар  гишүүд дэмжигдчдийн нэгдэл байгуулан биет болон цахим хэлбэрээр жагсаал цуглаан-үзэл бодлоо илэрхийлэх ажлыг зохион байгуулах.

o   “Барилгын салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох  ажилд  салбарын төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлүүдийн мэргэжилтэн, туршлагатай ажилтнуудын  судалгаа, шинжилгээний ажлыг  авч нэгтгэн, орчин үеийн шинжлэх ухаан, технологийн хөгжилд нийцүүлэх бодлого, чиглэл баримтлан хамтран ажиллана.

o   “Барилгын салбарын норм нормативын сан”-гийн  хөрөнгийн зарцуулалтыг ил тод болгох, барилгын салбарт норм ба дүрэм, стандартыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, шинэчлэн боловсруулах зэрэг үйл ажиллагаанд зориулалтын дагуу зарцуулж буй эсэхэд тавих хяналтын тогтолцоог сайжруулах, удирдах болон хяналтын  зөвлөлүүдийн бүрэлдэхүүнд салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын оролцоог хангах чиглэлээр ажиллах.

o   Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, ажилтнуудыг нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулах, зөвлөх үйлчилгээний чанар үр дүнг дээшлүүлэх чиглэлээр  ажил, арга хэмжээг зохион байгуулах.

o   Олон Улсын болон Монгол Улсын Засгийн газар, нийслэл, орон нутгийн төсөв, хөрөнгөөр хэрэгжиж буй хөтөлбөр, төслүүдийн хөрөнгө оруулалт, хэрэгжилт, зарцуулалтын ил тод байдлыг хангахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэн, хяналтын механизмыг  оновчтой тодорхойлох замаар гишүүдийнхээ бизнесийн чөлөөт эрүүл өрсөлдөөнт зах зээлийг бий болгох.

o   Барилгын салбарт сэргээгдэх эрчим хүч, байгаль орчинд ээлтэй техник технологийг нэвтрүүлэхэд талууд хамтран ажиллаж, ногоон, пассив барилга, орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалт татах асуудлаар гишүүдээ  дэмжиж, зохих ёсоор татвар хураамжаас чөлөөлөх, зээлийн хүүг бууруулах, хөнгөлөлт үзүүлэх зэрэг асуудлыг  зохих байгууллага албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх.

o   Салбарын хүний нөөцийн нөхөн хангалт, бүрдүүлэлтэд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нягтаршуулах, инженер техникийн ажилтан буюу ажиллагсадыг чадавхжуулах сургалтанд хамруулах мөн   үйлдвэрлэлийн дадлагажуулагч ажилтан бэлтгэх асуудлыг эргэх холбоонд оруулан шийдвэрлэх  өөрчлөлт шинэчлэлтийг  хийх арга замыг тодорхойлон явуулах.

o   Барилгын салбарын  мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын   хамтын түншлэлийн үйл ажиллагаа болон төрийн зарим чиг үүргүүдийг гэрээний үндсэн дээр  хариуцлагатай гүйцэтгүүлэх талаар  бусад байгууллагатай хамтран ажиллах.

o   Гишүүн байгууллага, аж ахуй нэгжийн бизнес үйл ажиллагааг дэмжих чиглэлээр бизнес уулзалт, бараа материалын худалдан авалт хийх, хөдөлмөр зуучлал, шинэ техник технологийг нэвтрүүлэх, олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцох зэрэг асуудлаар дотоодын болон гадаадын харилцагч, түншүүдтэй холбон зуучлах, зохион байгуулан дүгнэх, шаардлагатай тохиолдолд гишүүдийн өмнөөс баталгаа гаргах.

o   Гишүүдийг  хууль эрх зүйн эрсдэлд орох,  иргэн, эрүү, захиргааны хэргүүдэд өртөж хохирохоос  урьдчилан сэргийлэх чиглэлээр холбооны дэргэд  хууль эрх зүйн баг, арбитр, хуульч, өмгөөлөгчийг   түр болон байнгын хэлбэрээр ажиллуулж зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх, сургалт явуулах ажлыг зохион байгуулах.  

o   Барилгын компаниудын менежментийг сайжруулах, тодорхой барилга, ажлын явцад  зөвлөх, хяналтын үйлчилгээг  чанартай шуурхай хүргэх чиглэлээр мэргэжлийн туршлагатай инженер, ажилтнуудаар зөвлөх үйлчилгээ хийлгэх.

o   Салбарын шилдэг ажилтан, аж ахуй нэгж байгууллагыг төрийн дээд болон засгийн газар, яамны одон медаль, шагналд тодорхойлох,  Монголын барилгачдын нэгдсэн холбооны нэрэмжит шагналаар шагнах.

o   Гишүүн байгууллага, аж ахуйн нэгжийн бараа, ажил үйлчилгээг Монголын барилгачдын нэгдсэн холбооны сайт, пэйж хуудас зэргээр олон нийтэд сурталчлан таниулах зэрэг олон талт үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.

Гoишүүнээр элсэх байгууллагын  АНКЕТ татах