Товч танилцуулга

МОНГОЛЫН БАРИЛГАЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО

Түүхийн товчоон 1989 он Барилгын салбарын өөрчлөн шинэчлэх хөдөлгөөн байгуулагдав. 1990 он Монголын Барилгачдын анхдугаар их хурал хуралдав. Аймаг хотуудад салбар зөвлөл байгуулагдан ажиллаж эхлэв. 1995 он Монголын барилгачдын II их хурал хуралдав.

1999 он Монголын барилгачдын III их хурал хуралдав. 2000 он “Орон сууц XXI-р зуун” хөтөлбөрийг санаачлан боловсруулав.

2002 он Монгол Улсын Засгийн газраас “Орон сууц XXI зуун” хөтөлбөрийг дэмжин “Орон сууц” үндэсний хөтөлбөр батлан гаргав.

2004 он Монголын барилгачдын IV их хурал хуралдав.

2006 он “Монгол Улсад Барилгын салбар үүсэж хөгжсний 80-н жилийн ой”-г тэмдэглэв. МБХ-ны 15 жилийн ойн баярыг тэмдэглэв.

2008 он Монголын барилгачдын V их хурал хуралдаж 800 гаруй төлөөлөгчид оролцов.

2010 он “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр боловсрогдон УИХ-аар дэмжигдэв. “Шинэ бүтээн байгуулалтанд хамтдаа” тунхаг бичгийг Засгийн газар, ЗТБХБЯ, МБХолбоо хамтран гаргав.

2013 он "Монгол ур чадвар" анхны тэмцээнийг барилгын өрөг угсрагч, хавтанцар наах, сантехникч мэргэжлүүдээр ур чадварын тэмцээнийг зохион байгуулж байна.

2014 он "Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын тогтолцооны шинэчлэлт" Үндэсний зөвлөгөөнийг төрийн ордонд анх удаагаа зохион байгуулсан.

2016 он болох Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг хөдөлмөр, бүтээл, урлаг, спортын өндөр амжилтаар угтах 2 жилийн аяныг барилгын салбарын хэмжээнд зохион байгуулж аяны тугийг аялуулж тэмдэглэв. 2017 он Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ -тэй хамтран ХБНГУ-д ИТА-нууд болон мэргэжилтэй ажиллагсадын мэргэжил дээшлүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

2016-2019 он Барилгын салбарт гэрээгээр /Аутсорсинг/ хэлбэрээр ажиллаж байгаа ААН болон бригадуудыг бүртгэлжүүлж байна. Аймгуудын барилгачдын холбооны тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүдийн "Архангай-2015" 2017 уулзалтуудыг зохион байгуулав. ХБНГУ-н Инженерийн танхимын төлөөлөгчид Монголд ирж Монголын Барилгачдын Нэгдсэн Холбоотой 2016-2020 он хүртэл хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна.

2017 он Барилга Хот байгуулалтын сайдын 215-р тушаалаар "Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалт мэргэшлийн зэрэг дэв олгох" чиг үүргийг барилгын салбарын ТББ 8-уудын түншлэлийг төлөөлж МБНХолбоотой гэрээ байгуулав.

2020 он “Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалт, мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах” чиг үүргийн гэрээ 2020-2023 он хүртэл байгуулав.