Бид эрхэм зорилгынхоо хүрээнд дараах үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

  • Төр засгаас барилгын салбарын чиглэлээр баримтлаж байгаа бодлого, шийдвэр арга хэмжээг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох

  • Барилгын салбарт хөрөнгө оруулалтын давхар даатгалын тогтолцоог нэвтрүүлэх замаар орон сууцны хөтөлбөр төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх

  • "Барилгын салбарын хамтын хэлэлцээр"-ийг БХБЯам МҮЭвлэлтэй хамтран байгуулаж хэрэгжүүлэх замаар салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх.

  • Салбарын хэмжээний тулгамдсан асуудал, барилгачдын санаа бодлыг төр засгийн шийдвэрт тусгуулан дэс дараатай шийдвэрлэх

  • Барилгын салбарыг хөгжүүлэх чиглэлээр төр засгаас хэрэгжүүлж буй хөтөлбөр төслүүдэд гишүүд дэмжих байгууллагуудаа өргөнөөр хамруулах

  • Барилгын салбарын өнөөгийн эрэлт шаардлагад нийцсэн мэргэжил, ур чадвартай залуу ажилчдыг шинээр болон давтан бэлтгэх, инженер техникийн ажилтнуудын мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтуудыг зохиох

  • Барилгын компануудад эрэлт хэрэгцээтэй байгаа ажиллах хүчний судлагаа гаргах ажил идэвхтэй хайгчдын мэдээллийн сантай болж, ажил хөдөлмөрт зуучлах

  • Гадаад дотоодын олон улсын үзэсгэлэн яармаг, сургалт семинар, хурал зөвлөгөөн хамтран зохион байгуулж гишүүд дэмжигч байгууллагуудаа өргөнөөр оролцуулах

  • Гишүүн байгууллагуудынхаа үйл ажиллагааг дэмжин сурталчилах