Монголын Барилгачдын Нэгдсэн холбоо нь үүсэн байгуулагдсанаасаа хойших 25 гаруй жилийн хугацаанд барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй 950 гаруй нь гишүүн болон дэмжигчдээ холбооны зүгээс байгууллагынхаа үйл ажиллагааг дэмжүүлэх мэргэжилтэй ажиллагсадаа бэлтгүүлэх, ИТА-нуудаа давтан сургалтанд хамруулах, гадаад дотоодын барилгын үзэсгэлэн яармаг, бизнес аялалд оролцох, хөтөлбөр төслөө дэмжүүлэх, үйл ажиллагаагаа сурталчилуулах, шинэ жилийн цэнгүүн, барилгачдын баяр, спорт урлагийн арга хэмжээнүүдэд оролцох, барилгын салбар дахь шинэ мэдээ мэдээллээр хангуулах, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр төсөлд нэгдсэн зохион байгуулалттайгаар хамрагдах, хөдөлмөр зуучлалын албаар үйлчлүүлэх, барилгын салбарын байнгын арбитраар маргаанаа шийдвэрлүүлэх зэрэг үйлчилгээг үзүүлж хамтран ажиллаж байна.