Гадаадын хамтын ажиллагаатай байгууллагууд:
1. АНУ-ын "Орон сууцны Үндэсний холбоо" 2000 оноос
АНУ-д жил бүр зохиогддог шинэ техник, технолог, барилгын материалын үзэсгэлэн яармагт гишүүд болон дэмжигч байгууллагуудаа оролцуулж байна.
2. БНСУ-ын "Гэрээлэгчдийн холбоо" 2007 оноос
Монголын барилгын салбар хөрөнгө оруулалтын давхар даатгалын тогтолцоог нэвтрүүлэх замаар орон сууцны хөтөлбөр төслүүдийн санхүүжилтийг шийдвэрлэх талаар хамтран ажиллаж байна.
3. ОХУ-ын
"Эрхүү мужийн барилгачдын холбоо" 2002 оноос шинэ техник технологи, норм нормативын бааз суурийг шинэчилэх чиглэлээр хамтран ажиллаж байна.
ОХУ-ын "Барилгачдын холбоо" 2018 он
4. ХБНГУ-ын 2009 оноос:
Монголын Барилгачдын Нэгдсэн холбоо нь ХБНГУ-ын Заксан-Анхалт муж улсын "Инженерийн танхим" -тай харилцан тохиролцож Монгол улсын барилгын салбарын инженер техникч болон мэргэжилтэй ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх болон барилгын салбарт шинэ технологи нэвтрүүлэхэд хамтран ажиллахаар санамж бичиг байгуулан ажиллаж байна.
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг “GIZ”- ийн “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт төсөлтэй хамтран барилгын салбарт мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг ХБНГУ болон дотооддоо хамтран зохион байгуулаж байна.
ХБНГУ-ын Заксон мужийн Лайпциг хотын "Гараар үйлдвэрлэгчдийн холбоо"-ны дэргэдэх “Технологийн давтан сургалтын төв” - Монголын Барилгын салбарын ИТА мэргэжилтэй ажилсадын давтан сургалтыг хамтран зохион байгуулах гэрээ байгуулаад 6 жил хамтран ажиллаж байгаа бөгөөд 2018 оноос мэргэжилтэй ажилчдыг ХБНГУлсад 21 хоногийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулна.
ХБНГУ –ын "TUVD Agentur"-тай хамтран ХБНГУ-д МБС-ын зах зээлийн эрэлт хэрэгцээ шаардлаганд нийцсэн барилгын мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх сургалтууд болон барилга, барилгын материалын үзэсгэлэн яармагт оролцуулах зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлж байна.