SgnaDS8lmto6yRT.jpg

Монгол Улсын Засгийн газраас баталж БХБЯ-наас хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргасан “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөр төлөвлөгөөнд хөрөнгө оруулалтын  оновчтой тогтолцоог бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэх чиглэлээр манай холбоо үүрэг хүлээсний дагуу АНУ, Хонконг, БНСУлсын хөрөнгө оруулагчидтай харилцан санал солилцож хамтын ажиллагаа тогтоож хүлээсэн үүргээ ойрын хугацаанд биелүүлэх бодит боломж нөхцөл гарч байгааг та бүхэндээ мэдээлж байгаадаа таатай байна.

Иймд барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд болон гишүүн байгууллагууддаа хандаж дараах зар мэдээг түгээж байна. Үүнд:

      Нийслэл Улаанбаатар хот болон аймаг орон нутгуудад орон сууцны барилгажилтын чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр зохих бэлтгэлээ хангасан болов­­ч хөрөнгө санхүүгийн асуудлаа шийдвэрлэх боломж нөхцөл нь хараахан бүрдээгүй барилгын байгууллагууд бидэнд хандаж төслөө танилцуулж хамрагдах саналаа ирүүлнэ үү!

Танилцуулах төслийн бүтэц:

1.    Орон сууц барих газрын байршил зөвшөөрөл

2.    Төлөвлөсөн орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөө

батлагдсан техникийн даалгавар

3.    Боловсруулан баталгаажууулсан зураг

4.    Дулаан, цахилгаан, усан хангамжийн техникийн нөхцөлийн бүрдэлт

5.    Барилга барих төсөвт өртгийн 1м 2 – талбайн үний тооцоо

Хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот-210648, Чингэлтэй дүүрэг 3-р хороо

Урт цагаан үйлчилгээний төв 4-р корпус 2-р давхар

Утас:318685,314516, факс:976-11-368685 99061944

И-майл: Mongolian.builders.federation@gmail.com

МБНХолбооны ажлын алба