2018 оны 02 сарын 26 - 28-ны өдрүүдэд Москва хотод болсон Орос-Монголын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны 21-р хуралдаанд Монголын Барилгачдын Нэгдсэн холбооны Ерөнхийлөгч төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцоод ирлээ. Засгийн Газар хоорондын комиссын хуралдааны өмнө хоёр орны Барилга Хот Байгуулалтын Яамдын дэд сайдуудаар ахлуулсан "Барилгын салбарын ажлын дэд хэсэг"-ийн хуралдаан 02 сарын 27-нд ОХУ-ын "Барилга Нийтийн Аж Ахуйн Яам"-нд болж тус яамны дэд сайд Чибис .В.А, газар хэлтэсийнхээ дарга нарын хамт, Монголын БХБЯ-ны дэд сайд Ш.Лхамсүрэн, газрын дарга Б.Соёмбо, Б.Алтайбаатар, БХТ-ийн захирал Ц.Амарсанаа, МБНХолбооны Ерөнхийлөгч М.Батбаатар, МБҮАссоциацийн тэргүүн Ц.Цэрэнжигмэд нарын хамт оролцлоо.
Орос-Монголын Барилгын Яамдын хооронд хамтран ажиллах чиглэлээ тогтоож засгийн газар хоорондын 21-р хуралдаанд оруулах асуудлуудаар харилцан санал солилцлоо. Энэ үеэр ОХУ-ын "Барилгачдын Холбоо" /Россиискии Союз строитель/ Монголын Барилгачдын Нэгдсэн холбоо хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгууллаа.
ОХУ-ын "Барилгачдын Холбоо"-той:
Барилгын салбарын норм, норматив, стандартын талаархи шинэчлэлийн холбогдолтой баримт бичгүүдийг солилцож Монголын нөхцөлд шинэчилэх
Барилгын салбарын ИТА-нуудын мэргэжил дээшлүүлэх сургалтыг хамтран зохион байгуулах
2019 онд ОХУ-ын Казань хотод болох "Дэлхийн ур чадварын тэмцээн"-д оролцох оролцогсдын хамтарсан бэлтгэл хийх
2018 оны 06 сарын 10 - 16-нд Улаанбаатар хотод болох "Оросын санаачлага" ОУ-ын үзэсгэлэнг хамтран зохион байгуулах
Барилга, нийтийн аж ахуйн салбарт хамтран ажиллаж буй байгууллагуудын хамтын ажиллагаа, хөтөлбөр төслүүдийг дэмжиж ажиллах
зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах "Хамтын ажиллагааны гэрээ"-нд тусгасныг ОХУ-ын болон Монголын Барилгын яамдуудын зүгээс дэмжиж хамтран ажиллах шийдвэр гарсан нь Монгол-Оросын барилгын салбарын хамтын ажиллагаа сэргэн хөгжихөд чухал алхам боллоо.
Монголын Барилгачдын Нэгдсэн холбооны
Ажлын алба