МОНГОЛЫН БАРИЛГАЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО

Түүхийн товчоон

  •  1989 он Барилгын салбарын өөрчлөн шинэчлэх хөдөлгөөн байгуулагдав.
  • 1990 он Монголын Барилгачдын анхдугаар их хурал хуралдав. Аймаг хотуудад салбар зөвлөл байгуулагдан ажиллаж эхлэв.
  • 1995 он Монголын барилгачдын II их хурал хуралдав.
  • 1999 он Монголын барилгачдын III их хурал хуралдав.
  • 2000 он “Орон сууц XXI-р зуун” хөтөлбөрийг санаачлан боловсруулав.
  • 2002 он Монгол Улсын Засгийн газраас “Орон сууц XXI зуун” хөтөлбөрийг дэмжин “Орон сууц” үндэсний хөтөлбөр батлан гаргав.
  • 2004 он Монголын барилгачдын IV их хурал хуралдав.
  • 2006 он “Монгол Улсад Барилгын салбар үүсэж хөгжсний 80-н жилийн ой”-г тэмдэглэв. МБХ-ны 15 жилийн ойн баярыг тэмдэглэв.
  • 2008 он Монголын барилгачдын V их хурал хуралдаж 800 гаруй төлөөлөгчид оролцов.
  • 2010 он “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр боловсрогдон УИХ-аар дэмжигдэв. “Шинэ бүтээн байгуулалтанд хамтдаа” тунхаг бичгийг Засгийн газар, ЗТБХБЯ, МБХолбоо хамтран гаргав.
  • 2013 он "Монгол ур чадвар" анхны тэмцээнийг барилгын өрөг угсрагч, хавтанцар наах, сантехникч мэргэжлүүдээр ур чадварын тэмцээнийг зохион байгуулж байна.
  • 2014 он "Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын тогтолцооны шинэчлэлт" Үндэсний зөвлөгөөнийг төрийн ордонд анх удаагаа зохион байгуулсан.
  • 2016 он болох Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг хөдөлмөр, бүтээл, урлаг, спортын өндөр амжилтаар угтах 2 жилийн аяныг барилгын салбарын хэмжээнд зохион байгуулж аяны тугийг аялуулж тэмдэглэв.
  • 2017 он Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ -тэй хамтран ХБНГУ-д  ИТА-нууд болон мэргэжилтэй ажиллагсадын мэргэжил дээшлүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
  • 2016-2019 он  Барилгын салбарт гэрээгээр /Аутсорсинг/ хэлбэрээр ажиллаж байгаа ААН болон бригадуудыг бүртгэлжүүлж байна.
  • Аймгуудын барилгачдын холбооны тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүдийн "Архангай-2015" 2017 уулзалтуудыг зохион байгуулав.
  • ХБНГУ-н Инженерийн танхимын төлөөлөгчид Монголд ирж Монголын Барилгачдын Нэгдсэн Холбоотой 2016-2020 он хүртэл хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна.
  • 2017 он Барилга Хот байгуулалтын сайдын 215-р тушаалаар "Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалт мэргэшлийн зэрэг дэв олгох" чиг үүргийг барилгын салбарын ТББ 8-уудын түншлэлийг  төлөөлж МБНХолбоотой гэрээ байгуулав.
  • 2020 он “Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалт, мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах” чиг үүргийн гэрээ 2020-2023 он хүртэл байгуулав.