Гишүүн элсүүлэх журам
Монголын Барилгачдын Нэгдсэн холбоо нь барилгын салбарт бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн сайн дурын гишүүнчлэлтэй, гишүүн байгууллагуудын бизнесийг дэмжин хөгжүүлэх , урамшуулах зорилго бүхий төрийн бус байгууллага.
Гишүүнээр элсэхдээ:
o Гишүүнээр элсэх байгууллагын анкет бөглөнө .
o МБНХ-ны дүрэмд заагдсан элсэлтийн гэрчилгээний үнэ 20000 төгрөг ,тухайн жилийн татвар 600000 /нэг сарын 50000/ төгрөг, нийт 6200000 төгрөгийг Худалдаа Хөгжлийн Банк 453035914 дансанд буюу бэлнээр төлөх
o Гишүүнчлэлийг татвар өгсөн өдрөөс тооцно. МБНХ-ны дүрэмд заагдсан гишүүдийн хүлээсэн үүргийн дагуу цаашид жил бүр 600000 төгрөгийн татвар төлнө.
o МБНХ нь салбарын ууган холбоо тул Холбооны гишүүний хувьд үйл ажиллагаанд өөрийн идэвх оролцоогоо бий болгож хамтран ажиллана.
o Төр засагт уламжлах аливаа санал хүсэлт
Барилгын салбарын бизнес эрхлэгч та МБНХ –ны гишүүн болсноор :
o МБНХ-ны мэргэжлийн сургалтын төвөөр дамжуулан барилгын үндсэн 7 мэргэжлээр ажилчдаа мэргэшүүлэх, шинээр мэргэжлийн ажилчин бэлтгэх
o Хөдөлмөрийн хувийн биржээр дамжуулан инженер техникийн ажилтан болон ажилчид авах болон ажилд зуучлуулах
o Гадаад харилцааны албаар дамжуулан олон улсад зохиогдох шинэ техник технологийн үзэсгэлэнг үзэж бизнесээ өргөжүүлэх
o Барилгын байнгын АРБИТР-аар хууль эрх зүйн үйл ажиллагаандаа зөвлөгөө дэмжлэг авах, захиалагч гүйцэтгэгчийн гэрээ байгуулах, гэрээний маргааныг шийдвэрлүүлэх
o Өөрийн компанийг чадавхийг дээшлүүлэхэд чиглэгдсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
o Барилгын жижиг дунд үйлдвэр байгуулах, төсөл боловсруулах, техник технологи нэвтрүүлэх
o Өндөр ур чадвартай хүний нөөцөө бүрдүүлэх менежментийн ур чадвараа дээшлүүлэх
o Салбарын болон холбооны, төр засгийн байгууллагуудын шагналд байгууллагаа болон ажилтнуудаа тодорхойлоход туслалцаа дэмжлэг авах
o Байгууллагынхаа ойн баяр, ёслол тэмдэглэхэд хамтран ажиллах