• Барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох сургалтанд ИТА-нуудаа хамруулах

  • Монголын Барилгачдын Нэгдсэн холбооны мэргэжлийн сургалтын төвөөр дамжуулан барилгын үндсэн 7 мэргэжлээр ажилчдаа мэргэшүүлэх, шинээр мэргэжлийн ажилчин бэлтгэх

  • Хөдөлмөрийн хувийн биржээр дамжуулан инженер техникийн ажилтан болон мэргэжилтэн ажилчид авах болон ажилд зуучлуулах

  • Гадаад харилцааны албаар дамжуулан олон улсад зохиогдох шинэ техник технологийн үзэсгэлэнг үзэж бизнесээ өргөжүүлэх

  • Барилгын байнгын АРБИТР-аар хууль эрх зүйн зөвөлгөө дэмжлэг авах, захиалагч гүйцэтгэгчийн хоорондын гэрээний маргаанаа шийдвэрлүүлэх

  • Өөрийн компаний чадавхийг дээшлүүлэхэд чиглэгдсэн төсөл хөтөлбөр боловсруулахад зөвөлгөө авах дэмжүүлэх

  • Барилгын жижиг дунд үйлдвэр байгуулах, төсөл боловсруулах, техник технологи нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ авах

  • Компани засаглалаа сайжруулах зөвлөх үйлчилгээ авах

  • Салбарын болон холбооны, төр засгийн байгууллагуудын шагналд байгууллагаа болон ажилтнуудаа тодорхойлоход туслалцаа дэмжлэг авах

  • Байгууллагынхаа ойн баяр, ёслол тэмдэглэхэд хамтран ажиллах оролцох