“Төрийн бус байгууллагын тухай”, “Нэгдсэн Холбооны тухай” хуулийн үзэл баримтлалд нийцсэн шинэчлэл хийж барилгын салбартаа тэргүүлэгч нэгдсэн холбоо болно.

Барилгын салбарын төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дээд хэлбэр болох “Барилгын салбарын 2021-2022 оны хамтын хэлэлцээр”-ийг 12 дахь удаагаа байгуулж салбарын тулгамдсан асуудлыг БХБЯ-тай хамтран шийдвэрлэнэ.

Барилгын салбарын инженер болон мэргэжилтэй ажилчдын давтан сургалт, мэргэшлийн зэрэг дэв олгох үйл ажиллагааг зохион байгуулах “Цогц хэлбэрийн тогтолцоо”-г бий болгож БХБЯам болон ХНХЯамтай хамтран зарим чиг үүргүүдийг хэрэгжүүлж ажиллана.

“150 мянган айл-орон сууц” үндэсний хөтөлбөр түүний хүрээнд хэрэгжих төслүүдийг хэрэгжүүлэгч хөрөнгө оруулагч болон барилга угсралтын гүйцэтгэгч байгууллагуудад шаардагдаж буй хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэж нийт барилгачдынхаа байнгын ажил хэрэгч харилцааг хэвшүүлнэ.

Барилгын салбарын  мэргэжлийн холбоод, ТББ-уудын түншлэлийг нэгдсэн удирлага зохион байгуулалт бүхий хамтын ажиллагааны хэлбэрт оруулж барилгын салбарын төрийн байгууллагуудтай харьцдаг бүтэцтэй болно