"МОНГОЛ УР ЧАДВАР  2021" ТҮВШИН ТОГТООХ ҮНЭЛГЭЭ 1-р ШАТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2022 онд БНХАУ-ын Шанхай хотод болох “Дэлхийн ур чадварын 46-р тэмцээн”- д барилгын мэргэжлээр оролцогчдыг сонгон шалгаруулах “МОНГОЛ УР ЧАДВАР-2021” тэмцээнийг зохион байгууллаа. Энэхүү тэмцээнийг Монголд 13 дахь удаагаа ХНХЯ, МБСҮМАЗТөв, МБСТ ТББ, Монголын Барилгачдын Нэгдсэн Холбоо хамтран барилгын сантехникч, өрөг угсрагч мэргэжлээр  ур чадварын түвшин тогтоох үнэлгээний I-р шатыг Барилгын политехник коллеж, Налайх политехник коллеж дээр тус тус зохион байгуулсан. 

Барилгын Цахилгаан, Сантехникч, Өрөг угсрагч зэрэг мэргэжлээр зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээнд  Цахилгаан мэргэжлээр – 16, Сантехник мэргэжлээр – 11,  Өрөг угсрагч мэргэжлээр – 5 нийт 32 суралцагч оролцлоо.

Тус тэмцээнийг үнэлж шалгахаар барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг томоохон байгууллагууд болох Коёотэ Компорт ХХК, Гексадр ХХК, Би Ти Эс Эл ХХК, Нойкрафт ХХК, Адтай Ноён ХХК, Урбан Девелопмент Консалтинг Групп ХХК, АЗДС ХХК, ЭМ-СИ-ЭС ПРОПЕРТИ ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдээс 10 гаруй шүүгч инженер  зөвлөхүүд ажилласан.

Цахилгаанчин мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох үнэлгээнд 15 сургуулийн 16 оролцогч оролцсон.

·         1-р байр Налайх политехник коллежийн суралцагч А.Шинэхүү, удирдсан багш Ж.Уранцэцэг

·         2-р байр Баянхонгор политехник коллежийн суралцагч Ч.Ялалт, удирдсан багш Ж.Мөнхбаяр

·         3-р байр Өмнөговь Скиллстек МСҮТ-ийн суралцагч Х.Дашдаваа, удирдсан багш Д.Мөнхбаясгалан

GH90AWWTbPxXUx8.JPG 3hRq7r8ADeoO6KE.JPG

i02gjFweD9yGN3q.JPG Uy889YRupV8uXAm.JPG

Сантехникч, мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох үнэлгээнд 8 сургуулийн 11 оролцогч оролцсон.

·         1-р байр Техник Технологийн ПК-ийн суралцагч Г.Адьяадорж, удирдсан багш Т.Энхбаатар

·         2-р байр Ховд Хөгжил ПК-ийн суралцагч Э.Цэрэнням, удирдсан багш С.Дашдэрэм

·         3-р байр Барилгын ПК-ийн суралцагч Б.Баяртүвшин, удирдсан багш Д.Мөнгөнтулга

Qz2RAIQqfZHhnSU.JPG ckQRiDxO2DhZaaQ.JPG
RTBgbFhKJfXVNzV.JPG QDG7sQn53XBtuFF.JPG

Өрөг угсрагч, мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох үнэлгээнд 5 сургуулийн 5 оролцогч оролцсон.

·         1-р байр Барилгын ПК-ийн суралцагч О.Наранбаатар, удирдсан багш Л.Эрдэнэчулуун

·         2-р байр Баянхонгор ПК-ийн суралцагч А.Өлзий-О рших, удирдсан багш С.Үүрцайх

·         3-р байр Дархан-Өргөө ПК-ийн суралцагч Ц.Ган-Эрдэнэ, удирдсан багш Б.Бэрцэцэг нар тус тус шалгарлаа.

b8TPczDYlz9n2W9.JPG 1EoRWdXMkXY2PwC.JPG

vmxK3G88L5OlYUW.JPG tftNwqAc8Sso8lh.JPG