Хэлэлцээрийн хүрээнд:
Засгийн газрын “150 мянган айлын-Орон сууц” үндэсний хөтөлбөр, ”Орлогод нийцсэн орон сууц”, ”Түрээсийн орон сууц”, “Залуус -1, 2 орон сууцны хороолол” зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх, салбарын инженер техникийн болон бусад сургалт, салбарын нийт ажилтнуудын нэгдсэн бүртгэлийн цахим платформыг нэвтрүүлэх;
Барилгын салбарын ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 648,480 /зургаан зуун дөчин найман мянга дөрвөн зуун наян/ төгрөгөөс багагүй байлгах, барилгын материал, хийцийн үйлдвэрийн ажилтнуудын “Тарифт цалингийн жишиг”—ийг шинэчлэн батлуулах;
2021-2022 оныг “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны соёлыг ажлын байранд хэвшүүлэн, инженер техникийн болон бусад ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх” жил болгон тодорхой ажлуудыг зохион байгуулах;
Усны үнэ, тарифийг нэмэгдүүлэх, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах болон нийтийн аж ахуйн салбарын үйлчилгээг үзүүлэхэд зарцуулж буй бодит өртгийг тооцон, хөдөлмөрийн бүтээмжийг шударгаар үнэлэх, ОСНАА-н байгууллагуудын санхүүгийн болон хүний нөөцийн чадавхийг сайжруулах, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ажилчдыг орон сууцны төсөл хөтөлбөрт хамруулах зэрэг хэлэлцээрт тусгагдсан ажлуудыг Талууд хамтран хэрэгжүүлэхээр боллоо