Их барилга 90 аяны туг Ноёд констракшнаар аялалаа.

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн "ИХ БАРИЛГА-90" аяны туг "НОЁД КОНСТРАКШН" ХХК-д шилжлээ. Тус аяны хүрээнд 2016.05.31 ны өдөр барилгачдын талбайд болох 10000 Барилгачдынхаа эх, үрсийг баярлуулах арга хэмжээг ивээн тэтгэж байгаа юм. 

Мөн “Ноёд констракшн” компанийн 50 гаруй ажилтан өнгөрсөн амралтын өдрүүдэд Туул голын дагуух хогийг цэвэрлэлээ. Цэвэрлэгээний үеэр Туул голын орчимд хур хог ихээр бөөгнөрч, барилгын болон ахуйн хэрэглээний хог хаядаг нь анзаарагдсан. Тус компани өнгөрсөн хугацаанд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, олонд тустай бүтээлч ажил хийж байсныг бид өмнө нь мэдээлж байсан. Харин Туул голыг цэвэрлэх энэхүү ажил нь Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн "ИХ БАРИЛГА-90" жилийн ойн хүрээнд 14 хоногийн бүтээлч ажил хийхээр төлөвлөсний нэгээхэн хэсэг юм. Ийнхүү тус компани Туул гол орчмыг цэвэр цэмцгэр байлгаж, ард иргэдийнхээ эрүүл мэндэд анхаараад зогсохгүй нийслэлийн ундны усны ундарга болсон хатан Туул голоо хамгаалах үйлсэд нэгдэхийг бусад хувийн хэвшлийнхэнд уриаллаа.


  • Сүүлийн мэдээ
  • Үйл явдал