Барилгачин эмэгтэйчүүд анхны чуулганаа хийлээ

 Барилгын салбарын эмэгтэйчүүдийг анх удаа нэгэн дээвэр дор 500 гаруйлаа цуглаж, салбарын хөгжил, шинэчлэл дэх эмэгтэйчүүдийн оролцоо, мөн тулгамдаж буй асуудал зэргийг хөндөн ярилцаж, санал бодлоо хуваалцлаа. Уулзалтад нийвий атгасан шаварчин, тоосго өрсөн өрлөгчин гээд барилгын салбартай ажил амьдралаа холбосон эгэл жирийн ажилчнаас эхлэн  амжилттай удирдан зохион байгуулж салбартаа тэргүүлэх зэргийн эмэгтэйчүүд оролцсон юм.

 
Барилгачин эмэгтэйчүүд салбарынхаа 90 жилийн түүхэнд  хийсэн, бүтээсэн, өдгөө ч түүчээлэн явна. Шаварчин, будагчин, өрлөгчин гээд барилгын салбарт дөч, тавин жилийн турш хөдөлмөр зүтгэлээ зориулсан ч энгэртээ гялайх тэмдэггүй яваа олон ахмад барилгачин эмэгтэйчүүд  бий. Тэдний дотроос  28 нь Барилгын тэргүүн, Яамны жуух бичгээр шагнасан нь тэдэнд ихээхэн хүндэтгэл үзүүлж, урам хайрласан явдал боллоо. Дашрамд дурдахад Барилгын салбараас Монгол улсын гавьяат найм, Монголын улсын Төрийн шагналтан нэг төрсөн байдаг байна.

  • Сүүлийн мэдээ
  • Үйл явдал