Барилгын тухай хууль, Түрээсийн орон сууцны журмын талаар тайлбар өгөв

 З.Баянсэлэнгэ сайд  Барилгын хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийн талаар хэлэхдээ, “Уг хуулиар барилгын салбарт оролцогчдын эрх, үүрэг, норм нормативыг шинэчилснээс гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн барилгын эрх, зүйн орчин бүрдсэн. Мөн барилгын ажлын тусгай зөвшөөрлийг 56 өдрийн дотор 36 гарын үсгээр нэг цэгийн үйлчилгээгээр олгодог болсон. Мөн барилгын салбарт ажиллаж буй иргэд даатгалд хамрагдах, гэр хороололд хашаандаа орон сууц барих гэж байгаа айлууд зөвшөөрөл авах шаардлагагүй зэрэг олон шинэчилэл хийдсэн” гэлээ.

Харин Түрээсийн орон сууцны хувьд, 1000 айлын орон сууц баригдсан 8 аймагт уг хөтөлбөр хэрэгжих юм. Нийслэлийн иргэд “Буянт-Ухаа 2” хорооллын 30-50 мкв байрыг сарын 150-250 мянган төгрөгөөр түрээслэх боломжтой. Гэхдээ зөвхөн нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд зориулж орон сууц түрээслүүлнэ. Эхний ээлжинд Улаанбаатар хотод 350, хөдөө орон нутагт 559 орон сууцыг түрээслүүлэх аж. Хөтөлбөрийн журам баталсан бөгөөд ТОСК дотооддоо илүү нарийн зохицуулалтыг хийж байж ирэх сарын нэгэнээс хэрэгжүүлж эхлэх гэнэ.

Эдгээрээс гадна байраа урт хугацаанд түрээслэсэн иргэд тухайн байрныхаа үндсэн үнийн 30 хувийг төлөөд амьдарч буй орон сууцаа өмчлөх эрхтэй болох аж. Түрээсийн орон сууцандаа орохдоо барьцаа болгож гурван сарын мөнгийг өгөх ёстойгоос гадна төлбөрийг сар, сардаа төлөх бололцоотой.
 
Бүрдүүлэх бичиг баримт
 
-Иргэний цахим үнэмлэхний хуулбар /Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байна/
- Өргөдөл
- Орлого тодорхойлох баримт бичиг
- Өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа
-Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд аймаг, нийслэлийн гаышгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байна.

  • Сүүлийн мэдээ
  • Үйл явдал