Төсөвт зарим зардлыг тооцох тухай тайлбар

Барилга угсралтын ажлын төсөв зохиоход бусад шууд зардал, нэмэгдэл зардал, төлөвлөгөөт ашгийн нормыг Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1998 оны 200 дугаар тушаалаар баталсан “Барилгын төсөв зохиох заавар” БНбД (IY) 81-2-98, Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1998 оны 09 дүгээр тушаалаар баталсан “Нэмэгдэл зардал, ашгийн жишиг нормын дагуу тооцож байна.

Барилга хот байгуулалтын сайдын 2007 оны 210 дугаар тушаалаар тарифт цалингийн жишгийг шинэчлэн баталж, барилга байгууламжийн төсөвт өртгийн бусад шууд зардал, нэмэгдэл зардал, төлөвлөгөөт хуримтлалын хэмжээг тооцохдоо шинэчилсэн тарифт цалингийн жишгийг 0,52 гэсэн итгэлцүүрээр бууруулан хэрэглэж байхаар тогтоосон. Энэ заалтыг 2009 оны 263 дугаар тушаалын 2 дугаар заалтаар 0,52 гэснийг 0,26 гэж өөрчилсөн.
 
Мөн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2009 оны 327 дугаар тушаалаар ажилчдын нийгэм, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн эх үүсвэрийг төсөвт тусгах зорилгоор нэмэгдэл зардлын жишиг нормыг 1,34 гэсэн итгэлцүүрээр өсгөхөөр шийдвэрлэсэн.Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 18 дугаар тушаалын 4 дүгээр заалтаар 2009 оны 263 дугаар тушаалын 2 дугаар заалт буюу 0,26 гэсэн итгэлцүүрийг хүчингүй болгосон учир барилга угсралтын ажлын төсөвт бусад шууд зардал, төлөвлөгөөт хуримтлалын зардлыг тооцохдоо цалингийн зардлыг ямар нэгэн итгэлцүүрээр бууруулахгүйгээр батлагдсан хувиар үржүүлэн тооцно. Харин нэмэгдэл зардлыг батлагдсан хувиар үржүүлж 1,34 итгэлцүүрээр өсгөж тооцно.
 
ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН НОРМ, НОРМАТИВЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Ч.МӨНХТУЯА
  • Сүүлийн мэдээ
  • Үйл явдал