Лифтийн аюулгүй ажиллагааны шинэ нормативууд

 Техникийн тохиргоо

ОХУ-ын 2009 оны 10 сарын 10 ны өдрийн 782 тоот Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Лифтний аюулгүй байдлын тухай” техникийн зааварчилгаа 2010 оны 10 сарын 15-наас хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ. Өнгөрсөн жилийн 10 сараас лифтний үйл ажиллагаанд хяналт тавьдаг Ростекнадзор лифтний ашиглалтын шинэ шаардлагад хамааралтайгаар тэдгээрийн ажиллагааг шалгах ажлыг эхлүүлсэн байна.
Лифтний ашиглалтын процесст оролцогч бүхний анхаарлыг хандуулах эхний чухал үе шат нь тэдгээрийн нийлүүлдэг байгууллагуудын үүрэгтэй холбоотой юм. Шинэ зааварчилгаа нь лифт ашиглагчдын үүрэг төдийгүй барилга байгууламжийн ашиглалт эрхэлдэг болон лифт буюу барилга байгууламжийн инженерийн бүх тоног төхөөрөмжийг хянаж байдаг бүх диспетчерийн албыг нэгтгэсэн байгууллагуудын үүргийг тодруулсан байдаг. Тухайн зааварчилгааг харахад лифтийн тоног төхөөрөмж нийлүүлэгчдийн диспетчерийн хяналтын ажиллагааны үүргийг зааж өгсөн байна. Энэ заалтыг тухайн салбарын олон тэргүүлэгчид дэмжиж байгаа юм. Гэхдээ энэ зааварчилгаа нь лифт болон тэдгээрийг ашиглагчдын хувьд ч гэсэн багагүй хүндрэл үүсгэж байна.
Өнөө үед лифтний тоног төхөөрөмжийн техникийн гэрчилгээг шалгаж баталгаажуулах ажлыг туршилтын лабораториудад олгож байна. Тухайн зааварчилгааг батлагдах хүртэл энэ үйл ажиллагаа нь туршилтын байгууллагуудад хэрэгжиж байсан байна. Гэхдээ өнөөг хүртэл хичээлийн батлагдсан хөтөлбөр, экспертүүдийг бэлтгэхэд багшлах боловсон хүчин багш мэргэжилтнүүд ч байхгүй байна.
2 дахь нөхцөл болох шинэ шаардлагад тохирсон экспертийн зэрэгтэй мэргэжилтнүүдийг бэлтгэх тэдгээрийг гэрчилгээ олгогч байгууллагууд дээр мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах нь бүр хэцүү хүндрэлтэй байдаг. Өнөөдрийг хүртэл манай улсад техникийн зааварт тохирсон лифтний тоног төхөөрөмжийг гэрчилгээжүүлэх болон баталгаажуулах нэг ч байгууллага байдаггүй.
Орчин үед “НЕТЭЭЛ” ИЦ нь шинэ болоод ашиглалтанд байгаа лифтүүдийн техник ажиллагааны баталгаажуулалтыг хийх шаардлагыг боловсруулж байна. Энэ тохиолдолд тухайн холбооны мэргэжилтнүүд энэ ажил дараа жилийн 5 сарыг хүртэл үргэлжилнэ хэмээн тэмдэглэсэн байна.
Ийм байдлаар лифтний аюулгүй ажиллагааг хангах ёстой байгууллага болон лифт эзэмшигчдэд тухайн зааварчилгааны шаардлагыг хангахад бэлэн бус байгаа нь харагдаж байгаа юм. Лифт угсрах бэлдэх, ашиглах байгууллагууд тухайн үүссэн нөхцөлөөс 2 арга замаар гарч болох юм. Юуны өмнө лифтний салбарын “Союзлифт” компанийн өөрөө удирдах байгууллагын зохицуулах зөвлөл ОХУ-н I дэд сайд И.И. Шуваловд нөхцөл байдлын талаар мэдэгдэл хүргүүлсэн байна. “Русьэкспертлифт” холбоо “Промбезопасность” НТЦ-тэй хамт өөрчлөлтйн төсөл боловсруулан ОХУ-н байгаль орчны сайд болон Ростекнадзорт илгээсэн байна.
Түүнчлэн лифт үйлдвэрлэгчдийн нэгдэл шинэ шаардлагад тохируулан зах зээлийн шилжилтийн үеийн гол оролцогчдын хувьд тэдгээрийн өмнө тулгамдсан асуудал болоод байгаа зүйлүүдийг тааруулан зохицуулан боломжийн талаар хөтөлбөр боловсруулжээ. Үүнд ОХУ-н техник зохицуулалтын системийн сертификат олгох сургалтанд мэргэжилтнүүдийг хамруулах, туршилтын лабораториудад зэрэглэл тогтоох зэрэг зарчмын асуудлуудыг хөндсөн байна. Лифт эзэмшигчдийн төлөөлөн удирдах байгууллага нь техник зохицуулалтын асуудлаар санал бодлоо хуваалцахыг яарахгүй байгаа юм. Үүний үндсэн дээр лифтчид үндэсний стандарт болон ажиллагааны аргачиллыг боловсруулж байна.

Төсвийн нормчлол


Лифтийн паркийн үйлчилгээтэй холбоотой аливаа ажлыг гүйцэтгэхэд гарах зардлыг эдийн засгийн үндэслэлтэй тогтоох төсвийн нормчлол нь лифт үйлдвэрлэгч байгууллага төдийгүй тэдгээрийг ашиглагч байгууллагын хувьд эдийн засгийн түвшинг тодорхойлох боломжийг олгож байгаа юм. Эдийн засгийн мэдлэгээс хол хөндий байдаг хүмүүс нь чөлөөт зах зээлийн хуулиар амьдарч байгаа манай оронд ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүний үнэ нь засгийн газрын тогтоосон түвшингээр хэмжигддэг нь гайхал төрүүлж байгаа юм. Хувийн хэвшлийнхэн болон тэдгээрийн үйлчлүүлэгчид ч чөлөөт эдийн засгийн зах зээлийн хуулиар амьдарч байгаа манай оронд бүтээгдэхүүний үнэ ажил үйлчилгээ нь засгийн газраас зохицуулагддаг нь гайхалтай санагддаг.
Лифтчний ажил нь үнийн хөөрөгдлийг дэврээх хүчин зүйл болдоггүй бөгөөд тухайн тоног төхөөрөмжийг ашиглагчдын хувьд эдийн засгийн үндэслэл бүхий үнэлгээг тогтоох явдал өөрийн хэрэгцээг хангагч бүх хүчний хувьд чухал шийдэл гэдгийг ойлгож байгаа юм. Лифтний ажил нь үнийн хөөрөгдлийг дэврээх гол хэрэгсэл биш бөгөөд учир нь өргөх төхөөрөмжийн хувьд илүү ихийг төлөхийг хүсэхгүй байгаа эзэмшигчдийн дунд ихээхэн маргаан төрүүлж байгаа юм. Лифтний тоног төхөөрөмжийн ашиглалтын асуудлыг хөндсөн орчин үеийн төсвийн нормчлолын суурь нь сүүлийн 10 жилд хүчин төгөлдөр үйлчилж буй олон баримт бичгийг багтааж байдаг.
Лифтний ажиллагааны сэдвийг хөндсөн ОХУ-ын Бүс нутгийн Яамны төсвийн нормчлолын холбооны бүс нутагт багтаасан бичиг баримтын бүрэн жагсаалтыг гаргая.
• Тоног төхөөрөмжийн их засварт тавих засгийн газрын төсвийн элементийн нормууд. 1 – р хэсэгт: “ Лифтийн тоног төхөөрөмжийн их засварууд ба зааварчлал”. 41-р товхимол” Лифтний тоног төхөөрөмжийн их засвар ба загварчлал”. Эдгээр нь лифтний тоног төхөөрөмжийг бүрэн солих ба загварчлах их засвар хийхэд гарах шууд зардлыг тогтоодог.
• Тоног төхөөрөмжийг монтажлахад тогтоосон засгийн газрын төсвийн элементийн хэм хэмжээсүүд. 10-р бүлэг: “Холбооны тоног төхөөрөмж. Тоног төхөөрөмжийг монтажлахад тогтоосон засгийн газрын төсвийн элементийн хэм хэмжээсүүд. 11-р бүлэг:”Удирдлагын автомат систем” энэ болон өмнөх с/б нь диспетчерийн хяналтын системийн их засварын монтажлах, загварчлах нөөц аргыг төсвийн аргаар тооцоолох үед ашигладаг. Тоног төхөөрөмжийг монтлахад засгийн газрын төсвийн элементийн хэм хэмжээсүүд 3-р бүлэг” өргөх тээвэрлэх тоног төхөөрөмж” 0,5-р хэсэгт ил уурхайд лифт монтажлахад гарах зардлыг үзүүлсэн байна.
• Тоног төхөөрөмжийг монтажлахад засгийн газрын гаргасан төсвийн элементүүдийн хэм хэмжээнүүд “ 11-р хэсэг” Удирдлагын автомат системийг ажиллуулж цэгцлэх ажлыг засгийн газрын төсвийн хэм хэмжээний элементүүд
• Удирдаж цэгцэлсэн ажилд засгийн газраас төсвийн элементэд тогтоох хэм хэмжээ 1-р бүлэг “ Электрон техник төхөөрөмжүүд”. Лифтний удирдан зохицуулах ажилд гарах зардлыг тооцоолсон байна.
• ОХУ-ын нутаг дэвсгэр дээр барилгын материалын үнэлгээг тодорхойлох арга. МДС -81-35,2004. Барилга дахь үнийн тогтоолт, төсвийн хэм хэмжээний ерөнхий шугам нормчлолыг багтаадаг.
• Барилга байгууламж дахь үндсэн зарлагын хэмжээг тодорхойлох аргачилсан заавар МДС-81-33, 2004. Барилгын үйл ажиллагааг даган гарч буй бодит зардлын хэмжээг тогтоодог.
• Барилга байгууламж дахь нэмүү өртгийн хэмжээг тогтоох аргачилсан заавар. МДС 81-25,2001. Энэ нь барилгын үйл ажиллагааг даган гарч буй төсвийн нэмүү өртгийн хэмжээг тогтоож өгдөг.
• Тоног төхөөрөмжийн их засварт холбооны улсын зүгээс тогтоосон нэгж үнэлгээ. 1-р бүлэг “ Лифтний тоног төхөөрөмжийн их засвар ба загварчлал” Үүнийг “Ерөнхий байдал, хавсралт” ФЕР м -2001 –тэй хамт хэрэглэнэ. Лифтний тоног төхөөрөмжийг бүрэн солих , загварчлах, их засварт гарах зардлыг мөнгөн хэлбэрээр илэрхийлнэ.
• Тоног төхөөрөмжийг монтажлахад гарах нэгж зардал 3-р хэсэг “ Өргөх тээвэрлэх тоног төхөөрөмж” 0,5 бүлэгт ил уурхайд лифтийг монтжлахад гарах зардлыг мөнгөн хэлбэрээр гаргасан байна.
• Тоног төхөөрөмжийг монтажлахад гарах нэгж зардал. / ФЕР м -2001/ 10-р хэсэг “ Холбооны тоног төхөөрөмж”
• Тоног төхөөрөмжийг монтажлахад гарах нэгж зардал. / ФЕР м -2001/ 11-р бүлэг “ Удирлагын автомат систем” Энэ болоод өмнөх хяналтын системийн их засвар болон загварчлал, монтажлах суурь индексийн аргаар тооцоолсон төсвийн төсвийн тооцооны үед хэрэглэдэг.
• Өргөх зөөвөрлөх ажлын нэгж үнэлгээ. /ФЕР м -2001/ 1-р бүлэг “ Электрон техник төхөөрөмж” Лифтний өргөх тээвэрлэх ажлын зардлыг мөнгөн хэлбэрээр илэрхийлдэг.
Эдгээрээс харахад лифтний үйл ажиллагааны төсвийн хэмжээт бааз нь нэлээд нарийн нягт хангалттай судлагдаж боловсруулагдсан байдаг бөгөөд лифтний үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын гавьяа их юм. 1998 онд тэд ОХУ-ын Барилгын Яаманд лифтний аюулгүй ажиллагааны нөхцлийг хангахад нөлөөлөх хүчин зүйлийн жагсаалтыг гаргаж өгчээ. Мэргэжлийн хүмүүсийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс “ Лифтсервис” “ Русьлифт” компани хамтын ажиллагааны холбоо байгуулан ажилласан байна.
Ийм маягаар лифтний байгууллагууд нь зах зээлийн илэн далангүй ойлгомжтой дүрэмд дасахаар тэмүүлсэн бизнес бүтцийн жишээг өөртөө агуулж байна.
2009 он нь лифтний комплексийн төсвийн нормчлолыг тогтоох явцад ач холбогдол бүхий үе байсан юм. Лифтний үйл ажиллагаа эрхэлдэг бүх байгууллагууд ОХУ-ын засгийн газрын тогтоолтой хамааралтайгаар голлох төсвийн тооцоонд анхаарлаа хандуулах ёстой. Үүнээс гадна дээрхи байгууллагууд дээр заагдсан хэм хэмжээсүүд нь өмнөх зааварчилгааны шинж чанараа алдсан байгааг анхаарах хэрэгтэй.

Өөрийн удирдлага


Лифтний тоног төхөөрөмжийг монтажлах ажилд өөрийн удирдлагын системийг нэвтрүүлэхэд ОХУ-ын Барилгын Яам, ОХУ-ын бүс нутгийн зохицулалтын газар зэрэг газрын лиценз хэрэгтэй гэдгийг мэдэхэд илүүдэхгүй болов уу.
Өөрийн удирдлагын хууль ёсны суурийг тавихад инженерийн эрэл хайгуулын ажил, барилга байгууламж, сэргээн босголт, их засвар хийх барилга байгууламжийн жагсаалтууд нь аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой байдаг байна.
ОХУ-ын барилгын салбар нь бүхэлдээ энэ зуунд өөрийн удирдлагын системд шилжсэн байна.
Манай улсад лифтний үйл ажиллагааны өөрийн удирдлагын систем хэр удаан үргэлжлэхийг таах аргагүй юм. Лифтний үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд нь өөрийн удирдлагын системээрээ мэргэжлийн бусад байгууллагуудын хүрээнд дээд зэрэглэлд багтаж байна. Экспертүүдийн дүгнэснээр лифтний байгууллагуудын 98% нь бага дунд бизнес эрхэлдэг байгууллагуудад харьяалагддаг байна. Өөрийн удирдлагын систем гэх мэт хамгаалалтын системийг хэрэглэхгүй байсан бол барилгын томоохон компаниудаас хамааралтайгаар лифтний өндөр мэргэшсэн ажилчдын цалингийн хэмжээ буурах эрсдэлд өртөж болох юм.
Хэрэв тухайн барилгын компани барилга байгууламжуудын холбооны бүрэлдэхүүнээс гарсан тохиолдолд гишүүнчлэлийн тогтмол төлсөн татварын зарцуулалтын хэмжээг тооцохгүй байж болх ба компани барилга байгууламжуудын холбооны гишүүн байгаа тохиолдолд татварын байгууллага төлбөр авдаггүй байна.

 

“ЦиСН 07-2010” сэтгүүлээс орчуулав.ГХБГЗЗГ-ын ТБННХ-ийн мэргэжилтэн Ч.Мөнхтуяа

  • Сүүлийн мэдээ
  • Үйл явдал