Аяны туг Увс аймагт

 Монгол улсад барилгын салбар үүсч хөгжисний 90 жилийн ойг угтсан хөдөлмөр, урлаг, спортын өндөр бүтээлийн аяны туг Увс аймгийн барилгачдын дунд 1 сарын хугацаанд аялаад ирлээ.

Аяны туг Увс аймгийн барилгын компаниуд, барилгын материалын үйлдвэрүүдээр аялаж мөн энэ үеэр Барилгачдын баярын өдөрлөгийг зохион байгуулж спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулсан байна. Үүний нэг нь ахмад барилгачин Бямбажавын Чулуунбаатарын нэрэмжит шатрын тэмцээн амжилттай болж өнгөрлөө.
"Их Барилга-90" аянд Арвижих-Увс ХХК, Сантех-Увс ХХК, Амарсанаа ХХК, Хүдэнгийн уурхай ХХК, Их барилга ХХК, Барилгын инежерүүд ХХК, ГХБХБГ, МХГазрууд идэвхтэй оролцсон байна.
  • Сүүлийн мэдээ
  • Үйл явдал