Танилцуулга

Монголын барилгачдын холбоо нь 1990 онд үүсч байгуулагдсан өөртөө 10 шахам албатай, 950 гаруй гишүүн байгууллагатай, 21 аймаг хотод салбартай барилгын ууган мэргэжлийн холбооны хувьд Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг нэр хүнд бүхий байгууллагуудтай салбарынхаа болон гишүүдийнхээ эрх ашгийн төлөө үндэсний хэмжээнд хамтран өргөн цар хүрээтэйгээр ажилладаг юм.

МБХолбоо нь 1989 онд анхдугаар их хурлаа хийснээс хойших хугацаанд тав дахь их хурлаа 2009 онд хийж 800 гаруй төлөөлөгч оролцон барилгын салбарын ойрын ирээдүйн хөгжлийн бодлого стратегийн баримт бичгийг батлаж Ерөнхийлөгчөө сонгож, удирдах бүрэлдэхүүнээ шинэчилсэн юм. 
 
Он цагийн товчоон
  • 1990 он Анхдугаар их хурал хуралдав. III их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг ДБЯ-ны төрийн нарийн бичгийн даргатай хамтран баталж ажиллав. Гишүүнчлэлийн гэрчилгээтэй болж, дотоод ажлаа эмхлэн цэгцлэв. Аймаг хотуудад салбар зөвлөл байгуулагдан ажиллаж эхлэв.
  • 1995 онд Монголын барилгачдын II их хурал хуралдав.
  • 1999 онд Монголын барилгачдын III их хурал хуралдав.
  • 2000 он АНУ-ын Даллас хотод зохиогдсон олон улсын үзэсгэлэнд 15 төлөөлөгчтэйгөөр анх удаа оролцов. АНУ-ын үндэсний барилгачдын, ОХУ-ын барилгачдын болон Эрхүү мужийн барилгачдын холбоодтой холбоо тогтоов.
  • 2001 он Барилгын салбарыг сэргээн хөгжүүлэх “Мастер төлөвлөгөө”-г боловсруулахад оролцож хэрэгжүүлэх чиглэлээр “Орон сууц XXI зуун” хөтөлбөр боловсруулж эхлэв.
  • 2002 он Монгол Улсын Засгийн газраас “Орон сууц XXI зуун” хөтөлбөрийг дэмжин “Орон сууц” үндэсний хөтөлбөр батлан гаргав /2002-2008/ “Орон сууцны урт хугацааны барьцаат зээлийн үзэл баримтлал” –ийг боловсруулав.
  • 2003 он “Орон сууцны урт хугацааны барьцаат зээлийн систем”-ийг дэмжин засгийн газрын 116, 143-р тогтоолууд гарав. “Орон сууцны урт хугацааны барьцаат зээлийн үзэл баримтлал” –ийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг Ерөнхий сайдын 56-р захирамжаар байгуулав.
  • 2004 он Монголын барилгачдын IV их хурал хуралдав. “Үл хөдлөх хөрөнгөөр барьжаалсан үнэт цаас” –ны II зах зээл буюу “Орон сууцны урт хугацааны барьцаат зээлийн алба” байгуулагдан дундаж орлогтой иргэд болон залуучуудад зориулсан орон сууцны хороолол барих төсөл боловсрогдож эхлэв. Барилгын салбар үүсэж хөгжсний 80-н жилийн ойг угтсан ажил өрнөж эхлэв.
  • 2005 он МБХ-ны мэргэжил сургалтын төв нь “Нийгмийн хөгжлийн хөтөлбөр” төсөлд хамрагдав. Ипотека –ийн хуулийг боловсруулах ажилд санаачлагчийн зүгээс идэвхитэй оролцов.
  • 2006 он “Монгол Улсад Барилгын салбар үүсэж хөгжсний 80-н жилийн ой”-г тэмдэглэв. МБХ-ны 15 жилийн ойн баярыг тэмдэглэв.
  • 2007 он Барилгын салбарын хөдөлмөр зуучлалтын албыг байгуулав. Барилгын салбарын байнгын арбитрыг байгуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг боловсруулахад оролцов.
  • 2008 он Сингапур, Турк улс, БНХАУ-ын барилгачдын холбоодуудтай хамтран ажиллав. Барилгачдын цалинг нэмэгдүүлэх чиглэлээр БХБ-ын сайдын 270 тоот тушаал гаргуулав. 21 аймаг хотуудын барилгачдын холбооны салбар зөвлөлийн  тайлангийн хурлуудыг зохион байгуулав. Монголын барилгачдын V их хурал хуралдаж 800 гаруй төлөөлөгчид оролцов.
  • 2010 он “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр боловсрогдон УИХ-аар дэмжигдэв. “Шинэ бүтээн байгуулалтанд хамтдаа” тунхаг бичгийг Засгийн газар, ЗТБХБЯ, МБХолбоо хамтран гаргав.
  • 2011он “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр “100 мянган орон сууц” төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Засгийн газар батлаж тогтоол гаргав.
  • 2012 он “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр “100 мянган орон сууц” төсөл хэрэгжих эхлэл тавигдав.
  • 2013он, 2014оны "Монгол ур чадвар" тэмцээнийг барилгын өргөн мэргэжлээр зохион байгуулсан.
  • 2014 он "Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын тогтолцооны шинэчлэлт" Үндэсний зөвлөгөөнийг төрийн ордонд зохион байгуулсан.
  • 2014 онд  "Барилгын хөгжлийн төв"-тэй хамтран аймгуудын барилгачдын зөвлөгөөнийг хийсэн.
  • 2016 онд болох Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг хөдөлмөр, бүтээл, урлаг, спортын өндөр амжилтаар угтах 2 жилийн аяныг барилгын салбарын хэмжээнд зохион байгуулж аяны тугийг аялуулсан.
  •  Германы хамтын нийгэмлэг /GIZ/ -тэй хамтран ХБНГУ-д  ИТА-нууд болон мэргэжилтэй ажиллагсадын мэргэжил дээшлүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулаж байна.
  • Барилгын салбарт гэрээгээр /Аутсорсинг/ хэлбэрээр ажиллаж байгаа ААН болон бригадуудыг бүртгэлж, сургалтанд хамруулж мэргэжлийн үнэмлэх зэрэг олгох ажлыг хийж эхлээд байна.
  • Аймгуудын барилгачдын холбооны тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүдийн "Архангай-2015" уулзалтын зохион байгуулсан.
  • ХБНГУ-н Инженерийн холбоодын төлөөлөгчид Монголд ирж Монголын барилгачдын холбоотой хамтран ажиллах санамж бичиг зурлаа.

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо 

Урт цагаан үйлчилгээний төв IV корпус 2 давхар

Утас: 11-314516, 11-318685

Фаск 976-11-318685

  • Сүүлийн мэдээ
  • Үйл явдал