ҮЙЛ АЖИЛЛАГАА

Барилгын сургалт зөвөлгөө

Монголын барилгачдын холбооны дэргэдэх “Евросейфти” сургалт, судалгааны төв нь 2012 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй бөгөөд барилгын салбарын аж ахуй нэгж, байгууллагын ажил олгогч нарт /6-18 цаг/, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан /80 цаг/, талбайн инженер, техникийн ахлах ажилтан /40 цаг/ болон нийт ажилтанд /8-16 цаг/ зориулсан ХАБЭА-н сургалтуудыг европ жишгийн дагуу тус салбарын өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн боловсруулсан хөтөлбөр, аргачлалаар өөрсдийн сургалтын танхимд болон захиалагч аж ахуй нэгж, байгууллагын ажлын байр, талбайд зохион байгуулаж байна.

Мөн аж ахуйн нэгж, байгууллагын ХАБЭА-н сургалтын хэрэгцээг /ажлын байрны эрсдлийн үнэлгээнд үндэслэн/ шинжлэн тодорхойлох болон сургалтын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх ажиллагааг үйлчлүүлэгчдэдээ санал болгож байна.

ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭС.

Утас: 7000-9111, 99061944, 99172528

 

 

  • Сүүлийн мэдээ
  • Үйл явдал