ҮЙЛ АЖИЛЛАГАА

Хөдөлмөр зуучлалын алба

 

Монголын барилгачдын холбоо дэргэдээ “Хөдөлмөр зуучлалын алба”-ыг 2010 онд байгуулан  Улсын хөдөлмөрийн биржтэй хамтран ажиллаж байна. 2012 онд Хөдөлмөрийн төв биржтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.
 
МБХолбооны “Хөдөлмөр зуучлалын алба”-наас үзүүлэх үйлчилгээ:
  • Мэргэжлийн сургалтын төвд хүссэн мэргэжлээр нь суралцуулна
  • Мэргэшлийн түвшин тогтоож IV, V, VI зэргийн үнэмлэх олгож ажилд зуучилна.
  • ОХУ-ын Эрхүү, ХБНГУлсын Лайпциг хотуудад мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулж ажилд зуучилна.
  • Эрэлт хэрэгцээ ихтэй мэргэжлийн талаар мэдээлэл өгч суралцахад нь дэмжлэг үзүүлнэ.
  • Ажилчид хүссэн барилгын байгууллагуудын талаар дэлгэрэнгүй мэдээллээр хангана.
  • Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн сургалтанд хамруулна.
  • Ажилд зуучлагдан орсон байгууллагад нь тогтвор суурьшилтай ажиллахад нь анхаарал тавьж ажиллана.
  • МСҮТөвд суралцахад нь зуучлан төгчөхөд нь ажилд оруулж өгнө.
  • Нээлттэй ажлын байрны захиалга хүлээн авч ажиллах хүчийг үнэ төлбөргүй зуучлана.
  • Ажил хайгч иргэдийг үнэ төлбөргүй бүртгэл ажлын байранд зуучлана.
  • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгнө.

МБХолбооны Хөдөлмөрийн хувийн бирж                                                                                                                                                                                    Холбогдох утас: 314516           И-майл хаяг: builders_asso@yahoo.com 

 

  • Сүүлийн мэдээ
  • Үйл явдал