ҮЙЛ АЖИЛЛАГАА

Үндсэн үйл ажиллагааа

Бид эрхэм зорилгынхоо хүрээнд дараах үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
  • Төр засгаас барилгын салбарын чиглэлээр явуулж байгаа бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох
  • Салбарын хэмжээний тулгамдсан асуудал , барилгачдын санаа бодлыг төр засгийн шийдвэрт тусгуулан дэс дараатай шийдвэрлэх.
  • Барилгын салбарыг хөгжүүлэх чиглэлээр төр засгаас дэвшүүлсэн хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлэхэд гишүүн байгууллагуудаа хамруулах
  • Барилгын салбарын өнөөгийн эрэлт шаардлагад нийцсэн мэргэжил, ур чадвартай залуу ажилчдыг шинээр болон давтан бэлтгэх, инженер техникийн ажилтнуудын мэргэжил , мэдлэгийг дээшлүүлэх
  • Барилгын компануудад эрэлт хэрэгцээтэй байгаа ажиллах хүчний судлагаа гаргах ажил идэвхтэй хайгчдын мэдээллийн сантай болж, ажил хөдөлмөрт зуучлах
  • Гадаад дотоодын олон улсын үзэсгэлэн яармаг, сургалт семинар, хурал зөвлөгөөн хамтран зохион байгуулж гишүүн байгууллагуудаа өргөнөөр оролцуулах
  • Гишүүн байгууллагуудынхаа үйл ажиллагааг дэмжин сурталчилах гэх мэт олон тал үйл ажиллагааг удирдан зохион байгуулаж байна.
  • Сүүлийн мэдээ
  • Үйл явдал