ҮЙЛ АЖИЛЛАГАА

Монголын барилгачдын холбооны дэргэдэх байнгын арбитр

Манай арбитр 
Монгол улсад “арбитрын тухай ” хуулийг 2003 оны 5р сарын 9-ны өдөр УИХ-аар баталсан юм.
Энэ хуулийн 5.2. д заасан “Байнгын арбитрыг үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага тэдгээрийн нэгдлийн дэргэд байгуулж болно.” гэсэний дагуу  Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгчийн 2006 оны 12-р дугаар сарын 22 ны өдрийн 12 дугаар захирамжаар байнгын арбитрыг үүсгэн байгуулсан юм. 
Тус арбитр нь дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, арбитрчид гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Арбитрын ажиллагаа явуулах эрх зүйн актууд болох “Байнгын арбитрын дүрэм” “арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрэм “ “арбитрын үндсэн зардал болон нэмэлт зардлын хэмжээг тооцох журам ” зэргийг ерөнхийөгчийн тушаалаар батлан мөрдөж байна. 
Арбитр гэж юу вэ?
“Үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний явцад иргэд байгууллагын хооронд үүссэн маргааныг талууд арбитраар шийдвэрлүүлэхээр гэрээндээ заасан арбитрын хэлэлцээрийг үндэслэн хянан шийдвэрлэдэг шүүхийн бус тогтолцоог арбитр гэнэ.” 
Арбитрын хэлэлцээр гэж юу?
Энэ бол оролцогч талууд маргаан гарвал арбитраар шийдвэрлүүлнэ гэж гэрээндээ заах эсвэл тусад нь бичгээр хэлцэл хийхийг арбитрын хэлэлцээр гэнэ. 
Арбитрын маргаан гэж юу вэ?
Гэрээний талууд хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд арбитраар шийдвэрлүүлэхээр тохирсон маргааныг хэлнэ.
Арбитрын харьяалал гэж юу вэ? 
 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол улсын хуулийн 13 р зүйлийн 13.2.т зааснаар хуулиар шүүхэд харьяалуулсанаас бусад маргааныг арбитрын хэлэлцээрийн үндсэн дээр талууд нэхэмжлэл гаргасан хэргийг арбитрын харьяалалын хэрэг гэнэ.
Арбитрын хэлэлцээрийн загвар 
“энэхүү гэрээнээс үүссэн болон холбогдон гарсан маргааныг Монголын барилгачдын холбооны дэргэдэх Байнгын арбитраар шийдвэрлүүлнэ” гэсэн загварыг талууд гэрээндээ тусгаж эсвэл бие даасан арбитрын хэлцэл хийснийг арбитрын хэлэлцээр гэж үзнэ.
Арбитрын ашигтай талууд
1.Талууд өөрсдөө арбитрчидаа өөрсдөө сонгож томилно. 
2.Маргааныг хянан шийдвэрлэх хуулв журмаа талууд тохирно.
3.Арбитрын хурал болох газар хугацааг, талууд тохирч шийдвэрлэнэ. 
4.Арбитрын маргааныг арбитр нэг удаагийн хурлаараа эцэслэн шийдвэрлэдэг. 
5.Арбитрын хуралд зөвхөн талууд оролцож хаалттай явагддаг тул бизнесийн нууцийг чанад хадгалдаг. 
6.Маргаан шийдвэрлэх хугацааны хувьд шүүхээс бага тул бизнес эрхэлэгчдийн хувьд цаг хэмнэх ашигтай 
 
  • Сүүлийн мэдээ
  • Үйл явдал