Сайд Х.Баделхан төрийн зарим чиг үүргийг гэрээгээр шилжүүлэх асуудлаар ТББ-уудтай санал солилцов

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан “Төрийн байгууллагын гүйцэтгэх зарим чиг үүргийг бусад байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлэх” заалтыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн зарим чиг үүрэг, ажил үйлчилгээг төрийн бус байгууллаар гэрээлэн гүйцэтгүүлэх болсон билээ. Үүнтэй холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд мэргэжлийн холбоодын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж төрийн зарим чиг үүргийг гэрээгээр хариуцуулах асуудлаар санал солилцлоо.
Түүний эхний очсон ТББ нь Монголын барилгачдын холбоо байлаа. Монголын барилгачдын холбоо нь 1990 онд үүсч байгуулагдсан өөртөө 10 шахам албатай, 950 гаруй гишүүн байгууллагатай, 21 аймаг хотод салбартай барилгын ууган мэргэжлийн холбооны хувьд Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг нэр хүнд бүхий байгууллагуудтай салбарынхаа болон гишүүдийнхээ эрх ашгийн төлөө үндэсний хэмжээнд хамтран өргөн цар хүрээтэйгээр ажилладаг юм. Барилгын салбарт гэрээгээр /Аутсорсинг/ хэлбэрээр ажиллаж байгаа ААН болон бригадуудыг бүртгэлж, онлайн сургалтад хамруулж мэргэжлийн үнэмлэх зэрэг олгох ажлыг хийж эхлээд байна. Товчхондоо өнөөдөр манай улсын хаана, ямар байгууллага болон хувиараа хэдэн хүн нийлж барилгын ажил хийгээд байгааг бүртгэлжүүлэх, хяналт тавих, нийгмийн халамжийн асуудлыг шийдвэрлүүлэхээр нэгтгэх их ажлыг үүрч байгаа салбарыхаа ууган ТББ билээ. Тус холбооны зүгээс сайдтай санал солилцохдоо илэрхийлсэн гол санал нь онлайн сургалтал хамрагдсан хүмүүстээ хяналтын карт олгож баталгаажуулах, бүртгэлжүүлэх, үүнийгээ барилгын салбарт ажил эрхлэхэд нь шалгуур үзүүлэлт болгодог байх явдал байв. Товчхондоо, хөдөлмөр хамгаалалт, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах эрх олгох ажлыг дээрх хуульд заасан чиг үүргээр гэрээлэн хэрэгжүүлэх боломжтойгоо илэрхийлсэн юм. Сайд тус холбооны ажлын ач холбогдлыг өндрөөр үнэлж яамны зүгээс бодлогын хэмжээнд дэмжинэ гэв.
Үр дүнд нь дээрх төрийн бус байгууллагууд зөвшилцөх, сонгон шалгаруулалтад оролцох замаар төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэх боломжтой гэдэг дээр санал нэгдэж хүнд суртлыг багасгах, хариуцлагыг тодорхой эзэнтой болгох, мэргэжлийн ажил үйлчилгээний эрх олгох болон хяналт тавих ажлыг мэргэжлийн байгууллагад нь хариуцуулах замаар дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэв.
  • Сүүлийн мэдээ
  • Үйл явдал