БХБ-ын сайд Х.Баделхан ТББ-уудын төлөөлөлтэй уулзав.

 Уулзалтын эхэнд сайд Х.Баделхан хамгийн хөдөлмөрч, хамгийн их бүтээн байгуулалт хийсэн бахархалт төлөөлөлтэй уулзаж байгаадаа баяртай байна. Хамтран ажиллахад таатай байна” гээд нийгэм, эдийн засгийн зарим тоон мэдээллийг танилцууллаа. Мөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нараас Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдоход нь онцлон өгсөн гурван даалгаврыг биелүүлэхэд та бүхэн төрийн зарим эрх үүргийг ТББ-д шилжүүлэх чиг үүргийн идэвхтэй оролцохыг хүсч байна гэв.
Энэхүү гурван үүрэг нь Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудлыг эцэслэн ажил хэрэг болгох, ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаас Монголбанк ипотекийн зээлийн эх үүсвэрт оролцох оролцоо багассан энэ нөхцөл ипотекийн зээлийн эх үүсвэрийг хэрхэн буй болгож барьсан орон сууцаа эдийн засгийн эргэлтэд оруулах гарц байгааг эрэлхийлж зогсонги байдлаас гарах, гэр хорооллыг орон сууцжуулах гэсэн асуудлууд юм. Энэ талаар төрийн бус байгууллагуудынхаа саналыг сонсов. Сайд ба ТББ-уудын төлөөллийн санал дүгнэлт, шүүмжлэлүүд мэргэжлийн чадварлаг хүмүүсийн мэргэжлийн хэлээрээ ойлголцож чадсан, ирээдүйгээ бодитойгоор харж ажиллах итгэл найдвар тээсэн халуун яриа болж өрнөлөө.
Уулзалтын үеэр Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар өнгөрсөн онд барилгын салбар 90 жилийн ойгоо тэмдэглэж, Барилгачдын холбоо 6-р Их хурлаа хийлээ. Хурлаа барилгын салбар дахь ТББ-ууд БХБЯ-тай “Хамтын ажиллагааны хэлэлцээр” байгуулж үүнд ТББ тус бүр тодорхой ажил хуваарилан төлөвлөгөөний дагуу дүгнэж ажиллахаар болсныг сануулж уг хэлэлцээрийн баримт бичгийг сайд Х.Баделханд гардууллаа.
Түүний тавьсан саналууд ажил хэрэгч байсан бөгөөд Барилгын салбарын мэргэжилтэй ажилтнуудаа тоолж, төрөлжүүлэн “Барилгын салбарын хүний нөөцийн мэдээллийн сан” бүрдүүлэхээр БХБЯ, ХНХЯ зэрэг байгууллагатай өргөн хүрээтэй судалгаа явуулахаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаагаа танилцуулсан юм. Мөн ипотекийн зээлийн талаар өмнө нь Монголбанк ажиллаж байсан тэр жишгээр Хөгжлийн банктай хамтран ажиллах, хоёр дахь зах зээлийг хөгжүүлэх, үүнд нэг гэр хороололд нэг удаад 250-300 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх замаар гэр хорооллыг орон сууцжуулах зэрэг чиглэлээр тус холбооны зүгээс тооцоо судалгаа хийж байгаа талаараа ярилаа. Мөн бусад ТББ-ууд БХБ-ын сайдад товч танилцуулга хийсэн бөгөөд анхны танилцах уулзалт халуун дотно уур амьсгалтай, ажил хэрэгч хүрээнд амжилттай болж цаашид хамтран ажиллахаар санал нэгдсэн юм.

  • Сүүлийн мэдээ
  • Үйл явдал