Монгол Ур Чадвар -2018 ӨРӨГ УГСРАГЧ-ийн төрлийн нэгдүгээр шатны тэмцээний шилдэг 5 байр шалгарлаа.

1-р байрт О.Наранбаатар /Барилгын Политехник Коллеж/
2-р байрт Г.Анх-Учрал /Барилгын Политехник Коллеж/
3-р байрт Б.Мянхай /Дархан-Өргөө Политехник Коллеж/
4-р байрт Ц.Баяржавхлан /Техник Технологийн Политехник Коллеж/
5-р байрт Б.Болдбаяр /Дархан-Уул МСҮТ/ тус тус байр эзэллээ.

Тэмцээний даалгавар нэлээд хүнд, ур чадвар шаардсан байсан ч оролцогчид даалгавараа маш амжилттай гүйцэтгэсэн бөгөөд оролцогчдын бэлтгэл сургуулилалт сайн, ур чадвар сайжирсаныг шүүгчид онцолж байлаа.

Энэхүү тэмцээнээр оролцогч хүүхдийн ур чадвараас гадна багшийн ажлын үр дүн мэргэжлийн хүрээнд улсын хэмжээнд мөн үнэлэгдэн гарч ирж байгаа юм. Ийнхүү шалгарсан шилдэг 5 оролцогч 2-р шатны ур чадварын тэмцээнд хүч сорих эрхтэй бөгөөд шилдэг 1 оролцогч 2019 онд зохиогдох "Дэлхийн Ур Чадвар" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох юм.

________________________________________________________________________________________________________________

Монгол Ур Чадвар-2018 "Сантехник"-ийн төрлийн нэгдүгээр шатны тэмцээн амжилттай зохион байгуулагдаж шилдэг 5 оролцогчийг шалгарууллаа.

1-р байрт Г.Адъяадорж / Дундговь МСҮТ/
2-р байрт Х.Хосбаяр /Баянхонгор Политехник коллеж/
3-р байрт Х.Даваасүрэн / Дундговь МСҮТ /
4-р байрт С.Дашдэрэм /Ховд “Хөгжил”Политехник коллеж/
5-р байрт С.Отгонбаяр /Увс “Улаангом” Коллеж/ тус тус шалгарлаа.

Шилдэг оролцогчдодоо болон багш нартаа баяр хүргэе.