"Барилга Хөрөнгө оруулалт-2018" форум

          Монголын Барилгачдын Нэгдсэн холбоо нь БХБЯам, Хөгжлийн банк, “Монгол даатгал” ХХК зэрэг байгууллагуудтай хамтран барилгын салбарт гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх чиглэлээр нилээдгүй хугацаанд судалгаа эрэл хайгуул хийсний үр дүнд “Барилгын салбарт давхар даатгалын тогтолцоо”-г нэвтрүүлэх замаар хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх боломж гарцыг тодорхойлж эхний удаад БНСУ-аас 50 гаруй тэрбум төгрөгний эх үүсвэрийг шийдвэрлэж байгаа амжилтандаа урамшин энэхүү шийдлээ улам өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татсан арга замаа сурталчилах, боловсронгуй хүртээмжтэй болгох зорилгоор  “Барилга-Хөрөнгө оруулалт-2018” форумыг Төр засгийн ордны хурлын  “Их танхим”-д зохион  байгуулахаар бэлтгэл ажлаа  хангаж байна.
Эрхэм захирал таныг энэхүү форумд, хэрэгжүүлэх гэж буй хөтөлбөр төслөө танилцуулан гадаад дотоодын хөрөнгө оруулалт татах арга замаа тодорхойлон оролцохыг хичээнгүйлэн урьж байна.


Бүртгэл эхэлсэн тул та яарагтун.